АНУ-ын Конгрессын гишүүнтэй уулзжээ
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Конгрессын гишүүн Стив Шабот, Стефен Линч болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзжээ.
Мэдээллийн алба

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүн байлцсан аж.
Монгол Улс АНУ-тай 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон ба түүнээс хойш улс төрийн болон эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж буй юм.