Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Мексиктэй хиллэдэг хэсэгт барьсан ханыг цэргүүд будна

Америкийн цэргүүд Мексиктэй хиллэдэг хэсэгт баригдсан хэдэн миль урт ханын өнгө үзэмжийг сайжруулахын тулд бүтэн сарын турш будна гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны захидалд үндэслэн “Си-Би-Эс” суваг мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Мексиктэй хиллэдэг хэсэгт барьсан ханыг цэргүүд будна
АНУ-ын Мексиктэй хиллэдэг хэсэгт барьсан ханыг цэргүүд будна. Зураг: МҮОНРТ

Америкийн цэргүүд Мексиктэй хиллэдэг хэсэгт баригдсан хэдэн миль урт ханын өнгө үзэмжийг сайжруулахын тулд бүтэн сарын турш будна гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны захидалд үндэслэн “Си-Би-Эс” суваг мэдээлсэн байна.

Калифорнийн хилийн Калексико хотод ханын будгийн ажилд тодорхой бус тооны цэрэг 30 өдрийн турш ажиллах юм байна. Энэ мэдээллийн дараахан Иллинойс мужаас гарч ирсэн сенатч, Ардчилсан намын гишүүн Дик Дарбин “Татвар төлөгчдийн мөнгийг буруугаар ашигласан гутамшигт үйлдэл” гэж “твиттер” хуудсаараа дамжуулан шүүмжилжээ. Тэрбээр “Манай цэргүүдэд Трампын ханыг гоё болгохоос илүү чухал ажил бий” гэж хэлсэн байна.

Пентагоноос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АНУ, Мексикийн хил дээр хана барих ажилд хоёр компанитай нэг тэрбум орчим ам.долларын гэрээ байгуулсан. Үүнээс өмнөхөн Дональд Трамп өөр зорилгоор ашиглах гэж байсан 6.4 тэрбум орчим долларыг ханын барилгад ашиглахын тулд конгрессыг тойрч, хил дээр онц байдлын дэглэм зарласан юм.

Хуваалцах