Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-ын MIT сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр дэлхийн топ 100 их сургуулийг тэргүүлдэг АНУ-ын MIT буюу Массачусеттсын Технологийн Институтын Гадаад харилцаа эрхэлсэн захирал Д.Виддек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын MIT сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
АНУ-ын MIT сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр дэлхийн топ 100 их сургуулийг тэргүүлдэг АНУ-ын MIT буюу Массачусеттсын Технологийн Институтын Гадаад харилцаа эрхэлсэн захирал Д.Виддек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Төлөөлөгчид Боловсрол, шинжлэх ухааны яамны урилгаар манай улсад ирж их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцан судалгаа хийж байгаа ажээ. MIT Монгол Улстай түншилснээр Монголын эдийн засгийг дэлхийн эдийн засагтай холбох, Шинжлэх ухаан, технологийн дэлхийн хэмжээний дэд бүтцийг бий болгох, АНУ-ын хөгжлийн чиг хандлагыг үүнд тусгах, Монголд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх бололцоог судлах зэрэг ажлыг хийх юм байна.

Мөн Массачусеттсын Технологийн Институт нь дэлхийн топ 100 их сургуулийг тэргүүлдэг тул түүний салбарыг нээснээр дэлхийн нэг номерын боловсролыг Монголдоо сурах бололцоо нээгдэх юм. Дэлхийн тэргүүлэх 100 их сургуульд тэнцэж элсвэл төрөөс зардлыг нь даах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай ч энэхүү үйл ажиллагаа уялдаж байгааг мөн онцлож байлаа. Ингэснээр Монгол Улс ирээдүйд бүс нутгийнхаа шинжлэх ухаан, технологийн төв болж, энэ түвшний боловсролыг экспортлох бололцоо ч гарах юм байна.

Хуваалцах