Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Нью Ингланд орчимд цас их уналаа

АНУ-ын Нью Ингланд орчимд энэ өвлийн анхны их хэмжээний цас унаж, зам дээр халтиргаа гулгаа үүсээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Нью Ингланд орчимд  цас их уналаа
АНУ-ын Нью Ингланд орчимд цас их уналаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью Ингланд орчимд энэ өвлийн анхны их хэмжээний цас унаж, зам дээр халтиргаа гулгаа үүсээд байна. Бямба гарагийн өглөө тус бүс нутагт цас хэдэн цагийн турш үргэлжлэн орж, цасан хунгар тогтжээ.

Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар Массачусетсын зүүн хойд нутгаар 7.6 сентиметрийн зузаан цас унасан бол Коннектикут болон Массачусетсын баруун хэсгээр цасны зузаан 17.7 сентиметрт хүрээд байна.

Цаг агаар дулаан байснаас үүдэн цас үдээс хойш бороо болж, үдэш агаарын хэм буурах үеэр зам дээр тогтсон ус мөс болон хөлдөж, гулгаа үүсгээд байгаа юм байна.

Цаг агаарын энэ нөхцөл байдлаас үүдэн Бостоны олон улсын нисэх онгоцны буудал дээр бямба гарагийн өглөө 100 гаруй нислэг цуцлагджээ.

Хуваалцах