Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-ын сан хөмрөгийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Сан хөмрөгийн департаментын террорист үйлдлийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан Дэд сайд Даниел Глэйзерийг2013 оны 12 дугаар сарын 12-ндТөрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын сан хөмрөгийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа
АНУ-ын сан хөмрөгийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Сан хөмрөгийн департаментын террорист үйлдлийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан Дэд сайд Даниел Глэйзерийг 12 сарын 12-ндТөрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал санхүүгийн гэмт хэрэгтэй хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд тэмцэхийн чухлыг тэмдэглэж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов. АНУ нь санхүүгийн гэмт хэрэг тэр дундаа мөнгө угаах үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тууштай тэмцэж ирсэн бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйг Даниел Глэйзер онцлон мэдэгдэв.

Сан хөмрөгийн дэд сайд Монгол Улсын Хууль зүйн сайд болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд,Монголын арилжааны банкны удирдлагуудтай мөн уулзалт хийв.

Түлхүүр үг:АНУ-ын сан хөмрөгийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа
Хуваалцах