Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Сенат Жефф Сешнсийг Хууль зүйн сайдаар баталлаа

АНУ-ын Сенатын гишүүдийн олонхийн саналаар Жефф Сешнсийг тус улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар баталлаа. Сешнсийг дэмжиж Сенатын 52 гишүүн саналаа өгсөн бол 47 нь эсэргүүцэж, нэг нь түдгэлзсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Сенат Жефф Сешнсийг Хууль зүйн сайдаар баталлаа
АНУ-ын Сенат Жефф Сешнсийг Хууль зүйн сайдаар баталлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сенатын гишүүдийн олонхийн саналаар Жефф Сешнсийг тус улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар баталлаа. Сешнсийг дэмжиж Сенатын 52 гишүүн саналаа өгсөн бол 47 нь эсэргүүцэж, нэг нь түдгэлзсэн байна. Сенат дахь цөөнх Ардчилсан намынхан Сеншсийг батлах санал хураалтыг нэг бус удаа саатуулахыг оролдсон байна. Тиймээс Сешнсийг Ерөнхий прокуророор батлах эсэх санал хураалт Боловсролын сайдаар Бетси Девосийг томилох санал хураалтын дараа болсон байна.

Үүнээс гадна Сешнс Ерөнхий прокуророор батлагдахаасаа өмнө Сенатын гишүүн хэвээрээ байсан учир Бетси Девосийг Боловсролын сайдаар батлахад түүний санал Бүгд найрамдахчуудад чухал байсан юм. Хэрэв Сешнсийн санал дутсан бол Бетси Девос Сенат дахь санал хураалт дээр унахаар байсныг хэвлэлүүд өнөөдөр бас сануулж байна. Сешнсийг Ерөнхий прокуророор батлах эсэх санал хураалтаас өмнө болсон хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намынхан хүчтэй шүүмжлэл өрнүүлж байлаа.

Тэдний эсэргүүцлээс болж хэлэлцүүлэг хэд хэдэн удаа саатахад хүрч байсан юм. Сешнс нь барууны консерватор гэдгээрээ алдартай. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп Ерөнхийлөгчийг тэргүүн эгнээнд дэмжиж байсан улс төрчдийн нэг юм. 1964 онд төрсөн тэрбээр Алабама мужаас Сенатад 1996 оноос хойш сонгогдож ирсэн юм. Түүний тэргүүлэх Хууль зүйн яаманд прокурор, тусгайгийн зарим алба, Холбооны мөрдөх товчоо багтдаг юм.

Хуваалцах