Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Сенат Саудын угсаа залгамжлагч хунтайжийг буруутай гэсэн тогтоол батлав

АНУ-ын Сенат Саудын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салман Аль Саудыг тус улсын сөрөг хүчний сэтгүүлч, АНУ-д амьдардаг байсан Жамаль Хашоггийн амь насанд халдсан хэрэгт буруутай гэж үзсэн тогтоол баталсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Сенат Саудын угсаа залгамжлагч хунтайжийг буруутай гэсэн тогтоол батлав
АНУ-ын Сенат Саудын угсаа залгамжлагч хунтайжийг буруутай гэсэн тогтоол батлав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сенат Саудын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салман Аль Саудыг тус улсын сөрөг хүчний сэтгүүлч, АНУ-д амьдардаг байсан Жамаль Хашоггийн амь насанд халдсан хэрэгт буруутай гэж үзсэн тогтоол баталсан байна.

АНУ-ын Конгрессын дээд танхимын гишүүд санал нэгтэйгээр энэ тогтоолыг баталжээ. Энэ тогтоолын төслийг Сенатын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооноос өргөн барьсан юм. Тогтоолын төслийг АНУ-ын эрх баригч Бүгд найрамдах намын есөн гишүүн санаачлан боловсруулжээ.

Одоо энэ тогтоолыг Конгрессын доод танхимаар батлуулсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжих эсэхээ илэрхийлэх ёстой. Энэ хооронд Израилийн Ерөнхий сайд сэтгүүлчийн амь насанд халдсан хэргээс болж Саудын Араб улсад хүнд цохилт өгөхийн эсрэг байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр Стамбулд гарсан энэ хэрэг аймшигтай ч Саудын Арабын Ойрхи Дорнодын бүс нутагт эзэлдэг байр суурийг бодолцох ёстойг анхааруулжээ. Тэрбээр Саудын Арабын нөхцөл байдал тогтворгүйжвэл бүс нутгийн нөхцөл байдал ч тогтворгүй болохыг анхааруулсан байна.

Хуваалцах