АНУ-ын Сенат Стивен Мнучинийг Сангийн сайдаар баталлаа
АНУ-ын Конгрессын Дээд танхим Стивен Мнучинийг Сангийн сайдаар баталлаа. Сенатын 57 гишүүн түүнийг дэмжсэн санал өгсөн бол 47 нь эсэргүүцжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Конгрессын Дээд танхим Стивен Мнучинийг Сангийн сайдаар баталлаа. Сенатын 57 гишүүн түүнийг дэмжсэн санал өгсөн бол 47 нь эсэргүүцжээ. Сенат дахь санал хураалтын дараа Стивен Мнучин тангарагаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. Энэ ёслол "Цагаан ордон"-д болсон бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп оролцжээ. Мнучин чинээлэг еврей гэр бүлд төрж өссөн. Иелийн их сургуулийг дүүргэсэн тэрбээр 17 жилийн туршид "Голдман Сакс"-т ажиллаж дэд Ерөнхийлөгчөөр нь сонгогдож байсан.
Түүний дараа санхүүгийн томоохон компаниуд түүний дотор кино үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийдэг Дюн Капитал Менежментийг удирдаж байжээ. Стивен Мнучин нь нийт 35 киноны продюсерээр ажиллаж байсан аж. Тэрбээр 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжиж байсан ч 2012 онд Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Митт Ромнигийн санхүүжүүлэгч болж байсан. 2016 онд Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн компанийн хөрөнгө мөнгийг цуглуулах ажлыг хариуцаж байсан. 54 настай бизнесмэн Мнучиний хөрөнгийг Форбсийнхон 300 сая гэж тодорхойлсон байдаг юм.


















