Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Сенатын танхимд ерөнхийлөгч асан Трампийг шүүх хурал эхэллээ

АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч асан Дональд Трампд хариуцлага тооцох үйл явц үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэнээр шүүх хурлыг эхлүүллээ. Харин Трампийн өмгөө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Сенатын танхимд ерөнхийлөгч асан Трампийг шүүх хурал эхэллээ
АНУ-ын Сенатын танхимд ерөнхийлөгч асан Трампийг шүүх хурал эхэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч асан ДональдТрампд хариуцлага тооцох үйл явц үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэнээр шүүх хурлыг эхлүүллээ. Харин Трампийн өмгөөлөгчдийн баг түүний бүрэн эрхийн хугацаа дууссан учраас түүнийг шүүх нь үндсэн хууль зөрчинө гэсэн байр суурьтай байна. Гэхдээ Сенатын танхимд Трампд хариуцлага тооцох үйл явц үндсэн хуультай зөрчилдөх эсэх санал хураахад 56сенатор дэмжсэн бол 44 сенатор эсрэг санал өгчээ.

Өөрөөр хэлбэл бүгд найрамдах намын 6 гишүүн Ардчилсан намын талд санал өгчээ. Гэхдээ энэ нь Трампд импичмент тооцохыг эцсийн байдлаар дэмжиж байгаа гэсэн үг биш. Сентад шүүх хурлын төгсгөлд ерөнхийлөгч асан ДональдТрампд хариуцлага тооцох эсэхээр санал хураана. Хоёр намын сенаторуудын санал дүгнэлтийг авах учраас Шүүх ажиллагаа амралтын өдрүүд хүртэл үргэлжлэх төлөвтэй гэж хэвлэлүүдэд онцолжээ. Трамп импичмент тооцоход сенатын танхимын гуравны хоёрын дэмжлэг буюу наанадаж 67 сенаторын саналыг авах шаардлагатай. Сенатын танхимд хоёр намын суудал 50:50 буюу тэнцүү, зөвхөн дэд ерөнхийлөгч шийдвэрлэх санал өгөх эрхтэй учраас Ардчилсан нам олонх болсон.

АНУ-ын ерөнхийлөгч асан ДональдТрампыг өнгөрсөн сард дэмжигчид нь конгрессын ордон руу халдахад иргэдийг бослого үймээнд өдөөн турхирсан үндэслэлээр буруутгаж байгаа юм. Түүнд хариуцлага тооцох тухай тогтоолыг төлөөлөгчдийн танхим өнгөрсөн сард баталсан юм. Хэрвээ шүүх хурлаар ерөнхийлөгч асан Трампыг гэм буруутай гэж үзвэл түүнийг төрийн өндөр албан тушаал хаших эрхийг хязгаарлах юм байна.

Гэхдээ АНУ-ын улс төрийн хүрээнд Бүгд найрамдахчууд асуудалд маш болгоомжтой хандаж байгаа учраас Трампийг Сенат дахин цагаатна гэж таамаглаж байгаа юм байна. ДональдТрамп нь АНУ-ын түүхэнд хоёр удаа Сенатаар шүүлгэсэн анхны ерөнхийлөгч болж бичигдэж байна.

Хуваалцах