Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөлөө

Өчигдөр АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөж, бүрэн эрхээ эхлүүлсэн байна. Шинэ конгресс Ардчилсан намын Нэнси Пелосиг конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонголоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөлөө
АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөлөө. Зураг: МҮОНРТ

Өчигдөр АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөж, бүрэн эрхээ эхлүүлсэн байна. Шинэ конгресс Ардчилсан намын НэнсиПелосиг конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонголоо.

80 настай НэнсиПелоси 435 суудалтай төлөөлөгчдийн танхимын олонхийн дэмжлэгийг авч, улиран сонгогдлоо. Тэрээр конгрессын доод танхимын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа юм. Шинэ конгресс АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жозеф Байдены ялалтыг албан ёсоор батлахаар энэ лхагва гарагт анхны нэгдсэн чуулганаа хуралдуулах юм байна. Харин одоогийн ерөнхийлөгч ДональдТрамп 11-р сарын 3-нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Тэрээр сонгуулийн санал хураалт будлиантай болсныг нотол гэж бүгд найрамдах намын гишүүддээ шахалт үзүүлэх нь нэмэгджээ. Америкийн зарим хэвлэлийн мэдээлснээр Төлөөлөгчдийн танхимын 140 гишүүн, сенатын танхимын 11 гишүүн сонгуулийн үр дүнгийн талаар Трамп ерөнхийлөгчтэй санал нэг байгаа тухай мэдээлжээ.

Гэсэн ч төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхийн суудалтай, бүгд найрамдах нам тэргүүлж байгаа Сенатын танхим Байденыг ялагчаар хүлээн зөвшөөрсөн учраас сонгуулийн үр дүнг өөрчлөх боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Трамп ерөнхийлөгч лхагва гарагт шинэ конгрессын нэгдсэн чуулганы үеэр Вашингтонд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахыг дэмжигчиддээ уриалжээ.

Хуваалцах