АНУ-ын шинэ тэргүүн хатагтай хүүгийнхээ хамт хэсэг хугацаанд "Цагаан ордон"-д амьдрахгүй
АНУ-ын Ерөнхийлөгч нь "Цагаан ордон"-д албан ажлаа явуулахын зэрэгцээ гэр бүлээрээ амьдардаг уламжлал эртнээс тогтсон.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч нь "Цагаан ордон"-д албан ажлаа явуулахын зэрэгцээ гэр бүлээрээ амьдардаг уламжлал эртнээс тогтсон. Тэгвэл АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий, хүүхэд нь хэсэг хугацаанд "Цагаан ордон"-д амьдрахгүй талаар мэдэгдлээ.
Дараагийн төрийн тэргүүн тангарагаа өргөж, бүрэн эрхийн хугацаа нь албан ёсоор эхэлмэгц "Цагаан ордон"-д гэр бүлийн хамтаар нүүж ирэх ёстой боловч Трампын хүү Бэрроныг ирэх жил сургуулиа төгссөнийх нь дараа тэргүүн хатагтай Меланиа Бэрроны хамт "Цагаан ордон"-д нүүж очих болжээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 20-нд болно. Харин Трамп, Меланиа нарын хүү, өдгөө 10 настай Бэрроны хичээлийн жил ирэх хавар дуусах юм байна.
Түүнийг Нью-Йоркоос Вашингтон руу шилжүүлэхэд Трампынхан дургүй байгаа тул ийнхүү сургуулиа төгсөхийг нь хүлээхээр шийджээ. АНУ-ын ихэнх дунд сургуулийн хичээлийн жил хаврын сүүлч юм уу, зуны эхэн сард дуусдаг. Энэ үеэр Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн халуун ам бүлээрээ "Цагаан ордон"-д аж төрөх юм байна.





















