Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын шинэ төрийн тэргүүн Солонгосын хойгийн асуудалд тавих анхаарлаа сулруулж болзошгүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн түүний холбоотон орнуудын харилцаанд яаж нөлөөлөх талаар хэвлэлүүд онцлон бичиж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын шинэ төрийн тэргүүн Солонгосын хойгийн асуудалд тавих анхаарлаа сулруулж болзошгүй
АНУ-ын шинэ төрийн тэргүүн Солонгосын хойгийн асуудалд тавих анхаарлаа сулруулж болзошгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн түүний холбоотон орнуудын харилцаанд яаж нөлөөлөх талаар хэвлэлүүд онцлон бичиж байна. Дональд Трамп Барак Обамагийн бодлогыг эрс шүүмжилж, нэгдүгээрт Америк, бусад нь хоёрдугаарт гэдэг зарчим баримталж байгаа учир холбоотнууддаа тавьдаг анхаарал халамж нь суларна гэдэг болгоомжлол үүсээд байна.

Дональд Трамп сонгуульт ажлынхаа үеэр Америкийн бусад улс орнуудад байрлуулсан цэрэг, армид гаргаж байгаа зардлыг танах үүднээс тэднийг эргүүлэн татна гэж мэдэгдэж байсан юм. Энэ нь Солонгосын хойгт хэрхэн нөлөөлж болох талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнөөдрийн дугаартаа онцлон нийтэлжээ.

Тухайлбал, "Чосун Илбо" сонины өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрт “АНУ-ын шинэ засаг захиргаа Өмнөд Солонгосыг орхиж, Умард Солонгостой цөмийн яриа хэлэлцээрийг эхлүүлж болзошгүй” гэсэн агуулга бүхий нийтлэл хэвлэсэн бол өөр нэгэн томоохон хэвлэлд дурдсанаар “АНУ Өмнөд Солонгосын газар нутаг дээр пуужингаас эсэргүүцэн хамгаалах "THAAD" системийг байрлуулах тухай асуудлыг эргэн харж магадгүй” гэсэн байна.

Учир нь Трамп пуужингаас хамгаалах систем бол огт хэрэггүй зүйл гэж нэгэнтээ хэлж байсан юм. Өмнөд Солонгос ойрын холбоотон АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, түүний засаг захиргааны баримтлах бодлогод ийнхүү санаа зовинох болсон нь Умард Солонгосын өдөөн хатгасан үйлдлийн эсрэг батлан хамгаалах хүчийг зузаатгах асуудалтай холбоотой болохыг хэвлэлүүд тэмдэглэж байна.

Хуваалцах