АНУ-ын шүдний эмч нар нэг сарын хугацаанд Чойбалсан хотод ажиллана
Олон улсын "Дезэрит" Энэрэлийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан захирал ноён Алан Мэйнс тэргүүтэй АНУ-ын шүдний мэс заслын их эмч Клайд Ларсан, Дуэн Орчард нар БОЭТ-ийн шүдний тасагтай нэг сарын хугацаанд хамтран ажиллахаар Чойбалсан хотод хүрэлцэн иржээ.
Мэдээллийн алба

Энэ хугацаанд эмч нар Дорнод аймгийн шүдний эмч нарт зөвлөн туслах, туршлага солилцох, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө өгч ажиллах юм.
Чойбалсан хотын захирагчийн зүгээс хотынхоо хүүхэд багачуудын амны хөндийн болон шүдний өвчлөлд санаа тавьж шүдний эмчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хан-Уул цогцолбор сургууль дээр хүүхдийн шүдний кабинетыг нээн ажиллуулж, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдийг шүдний өвчлөлийн үзлэгт хамрагдах, эмчлүүлэх арга хэмжээнүүдийг авч байсан юм.
Б.Отгонбавуу