Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын шуудан илгээмжээ хүргэж амжихгүй байна

АНУ-ын шуудангийн үйлчилгээний томоохон компаниуд болох UPS, FedEx Зул сарын илгээмжүүдийг хүргэж амжаагүй байна. UPS компанийн мэдэгдсэнээр Зул сараас долоо хоногийн өмнө захиалгын тоо эрс нэмэгдсэн учир хугацаанд нь хүргэж амжаагүй гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын шуудан илгээмжээ хүргэж амжихгүй байна
АНУ-ын шуудан илгээмжээ хүргэж амжихгүй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын шуудангийн үйлчилгээний томоохон компаниуд болох UPS, FedEx Зул сарын илгээмжүүдийг хүргэж амжаагүй байна.

UPS компанийн мэдэгдсэнээр зул сараас долоо хоногийн өмнө захиалгын тоо эрс нэмэгдсэн учир хугацаанд нь хүргэж амжаагүй гэнэ.

Түүнчлэн зарим мужуудад цаг агаар хэт хүйтэрсэн учраас шуудангийн үйлчилгээ удааширчээ. Тиймээс илгээмжүүдийг Пүрэв гарагт хүргэж дуусахаар ажиллаж байна.

FedEx компанийн хувьд 275 мянган илгээмжийн цөөхөн хувийг хүргэж амжаагүй юм байна. Шуудангуудаас гадна цахим дэлгүүрүүдийн хүргэлт оройтжээ.

Хуваалцах