АНУ-ын шүүх Отто Уормбиерийн эцэг эхэд 240 мянган доллар олгоно
БНАСАУ-д саатуулагдсаны дараа амиа алдсан АНУ-ын коллежийн оюутны эцэг эхэд Умард Солонгосын банкны данснаас хураан авсан 240 мянга гаруй доллар олгох шийдвэр гаргажээ.
Мэдээллийн алба

БНАСАУ-д саатуулагдсаны дараа амиа алдсан АНУ-ын коллежийн оюутны эцэг эхэд Умард Солонгосын банкны данснаас хураан авсан 240 мянга гаруй доллар олгох шийдвэр гаргажээ.
Отто Уормбиер Умард Солонгост жуулчнаар очсоныхоо дараа жил гаруйн хугацаанд саатуулагдсан юм. Тэрбээр 2017 онд ухаангүй байдалтай АНУ руу буцаж ирснийхээ дараахан нас барсан юм.
Түүний эцэг эх нь 2018 онд хүүгээ эрүүдэн шүүж, хөнөөсөн хэргээр Умард Солонгосыг шүүхэд өгсөн юм. Вашингтоны холбооны шүүх Пхеньяныг тэдэнд 501 сая гаруй доллар төлөх шийдвэр гаргаж байсан.
Нью-Йоркийн шүүх 1 дүгээр сарын 13-нд Умард Солонгосын талаас хураан авсан мөнгөө хэсэгчилсэн төлбөр болгон өгөхийг улсын хяналтын байцаагчид үүрэг болгожээ. Шүүхийн мэдэгдсэнээр, Умард Солонгосын удирдагчид ч, мөн Умард Солонгосын банк ч эцэг эхийн гаргасан хуулийн арга хэмжээг эсэргүүцэж, хариу ирүүлээгүй байна.


















