АНУ-ын судлаачдыг шагналаа
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэхүү өргөмжлөлийг АНУ-ын Нью-Йорк хотноо дээрх судлаачдад гардуулжээ.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хил давуулсан 22 үлэг гүрвэлийн олдворыг эгүүлэн авчирч манай улсын палеонтологийн үнэт өв алдагдахаас сэргийлэн хамгаалахад хувь нэмэр оруулсан Ж.Гайслер, Т.Ёшикама зэрэг АНУ-ын 9 судлаачид Ерөнхий сайд Н.Алтанхуяг өргөмжлөл олгосон байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэхүү өргөмжлөлийг АНУ-ын Нью-Йорк хотноо дээрх судлаачдад гардуулжээ.
Хуваалцах


















