АНУ-ын сургуульд дахин буун дуу гарлаа
Өнгөрсөн Даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 7:15-д АНУ-ын Невада мужийн "Washoe " хотын "Sparks" дунд сургууль дээр нэгэн сурагч гал нээсний улмаас сургуулийн багш амь үрэгдэж, 2 сурагч хүнд хөнгөн шархадсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Тодруулбал, тэр сурагч аавынхаа эзэмшлийн бууг сургууль дээр авч ирж, багшийнхаа аминд хүрсэн сурагч хэрэг өдүүлсний дараа өөрийгөө буудаж егүүтгэжээ.
Тэр үеэр математикийн багш Mike Landsberry гэгч сурагчдад туслахаар явж байгаад бууны суманд өртөж амь үрэгдсэн гэх бөгөөд тэрээр Афганистанд хоёр ч удаа байлдааны үүрэг гүйцэтгэж байсан туршлагтай нэгэн байжээ. Одоогоор тэр сурагч сурагч юуны учир ийнхүү аймшигт хэрэг өдүүлж өөрййгөө егүүтгэх болсон шалтгаан нь тодорхой бус байгаа гэнэ.