Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Трамп Ерөнхийлөгчид импичмент зарлахыг эсэргүүцжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлах Ардчилсан намынхаа гишүүдийн шаардлагыг дэмжихээс татгалзсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Трамп Ерөнхийлөгчид импичмент зарлахыг эсэргүүцжээ
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Трамп Ерөнхийлөгчид импичмент зарлахыг эсэргүүцжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн НэнсиПелоси Ерөнхийлөгч ДональдТрампад импичмент зарлах Ардчилсан намынхаа гишүүдийн шаардлагыг дэмжихээс татгалзсан байна. Конгресст Ардчилсан намаас сонгогдсон хэсэг гишүүн өнгөрсөн 7 хоногт тусгай прокурор Роберт Мюллерийн танилцуулсан тайлан илтгэлд ОРосын гэгдэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Цагаан ордны тэргүүн нөлөөлөхийг оролдсоныг батлах олон тооны баримт байна гэж үзэж байна.

Тиймээс тэд Конгресст Ерөнхийлөгч Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үйл явцыг эхлүүлэхийг шаардаж байлаа. Харин төлөөлөгчдийн танхимын тэргүүн хатагтай Пелоси импичмент зарлах уриалгаа гаргахаа зогсоохыг намынхаа гишүүдэд хандаж уриалсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Трампын сайтар нууц байгаа бодит үнэнийг илчлэхийн тулд хэдийн эхлүүлчихээд байгаа мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх ёстой хэмээн тэрээр үзэж байна.

АНУ-ынКонгрессийн доод танхимын дарга өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Ардчилсан намын олонхийн бүлгийн гишүүдэд хандсан уриалга бүхий захидал илгээсэн байна. Үүндээ Ерөнхийлөгчийг хуулийн хариуцлагад татах боломж олгохуйц баримтуудыг импичмент зарлалгүйгээр олж тогтоох боломж гэж шзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Хуваалцах