Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын төрийн департамент Европт террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байгааг анхааруулав

АНУ-ын төрийн департамент Европ даяар террорист халдлага гарах аюул эрсдэл өндөр байгааг анхаарууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын төрийн департамент Европт террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байгааг анхааруулав
АНУ-ын төрийн департамент Европт террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байгааг анхааруулав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төрийн департамент Европ даяар террорист халдлага гарах аюул эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Төрийн департаментаас гаргасан мэдэгдэлд "Исламын улс" гэж нэрийдсэн жихадуудын бүлэглэлийнхэн түүнтэй хамтардаг террористууд Европын орнуудад зул сарын баяраар болдог арга хэмжээнүүдийг бай болгон сонгож, халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг тэмдэглэсэн байна.

Мөн аюул эрсдэл өндөр байгааг батлах мэдээлэл найдвартай эх үүсвэрийнх гэж тодорхойлжээ. Тиймээс АНУ-ын иргэдэд хандаж жуулчид ихээр очдог түүх дурсгалын болоод хүн ихтэй газруудад, тээврийн хэрэгслээр зорчихдоо болгоомж сэрэмж өндөртэй байхыг зөвлөж байна.

Түүнчлэн зул сарын баярт зориулсан задгай талбайн яармаг худалдаа, бусад арга хэмжээнд оролцохдоо ч анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна. АНУ-ын төрийн департамент энэ мэдэгдэлдээ мөн Бельги, Герман, Турк улсад лалын хэт даврагчид террорист халдлагууд үйлдэж байсныг нь сануулсан байлаа.

Гэхдээ Европын аюулгүй байдлынхан болоод тусгайгийнхан халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч байгаа ч болгоомж сэрэмж илүүдэхгүйг тэмдэглэсэн байна.

Хуваалцах