Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри манай улсад айлчилна

Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри манай улсад айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри манай улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри зургаадугаар сарын таванд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалынхаа хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзах юм.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

Хуваалцах