АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сочид айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-д хийх айлчлалаа цуцалсан тухай хэвлэлүүд шуурхай мэдээлж байсан. Гэвч сүүлд ирж байгаа мэдээллээр бол түүний ОХУ дахь айлчлал цуцлагдаагүй,
Мэдээллийн алба

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео ОХУ-д хийх айлчлалаа цуцалсан тухай хэвлэлүүд шуурхай мэдээлж байсан. Гэвч сүүлд ирж байгаа мэдээллээр бол түүний ОХУ дахь айлчлал цуцлагдаагүй, харин тодорхой өөрчлөлтүүд орсон байна. Түүний айлчлал энэ сарын 13-нд болж ОХУ-ын гадаад хэргийн сайдтай уулзах тухай өмнө нь мэдээлж байсан юм. Гэвч Ройтерсийнхэн энэ айлчлал цуцлагдсаныг анх мэдээлсэн.
Америкийн төрийн нарийн бичгийн дарга Москвагийн оронд Брюссельд хүрэлцэн ирж байгааг мөн мэдээлсэн. Энд Европын Холбооны удирдагчидтай Ираныг тойрсон асуудлыг ярилцах тухай мэдээлж байна. Харин ОХУ-д айлчлах хөтөлбөрт нь Москвад АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудтай уулзах, Орост ажилладаг Америкийн компаниудын удирдлагууд, боловсролын солилцооны хөтөлбөрт хамрагдагсадтай уулзахаар төлөвлөж байсан байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кремлийн ордны дэргэдэх нь Нэр нь үл мэдэгдэх цэрэг эрсийн хөшөөнд цэцэг өргөх байжээ. Харин үдээс хойш нь Сочи руунисч ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровтой уулзах ёстой байсан юм.
Мөн энд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзаж магадгүй тухай ч мэдээлж байсан. Харин сүүлд Оросын гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков Америкийн төрийн нарийн бичгийн даргын Москвад хийх айлчлал нь цуцлагдсан. Гэхдээ Сочид Оросын гадаад хэргийн сайдтай уулзах төлөвлөгөөг цуцлаагүйг тэмдэглэн хэлсэн байна. Энэ нь Америкийн төрийн нарийн бичгийн даргын ажлын хуваарьтай холбоотой гарсан өөрчлөлт гэдгийг тэрээр мөн нэмж хэлсэн байна.
Харин Помпеогийн айлчлалын хөтөлбөрт яагаад өөрчлөлт гарсан тухай Америкийн талаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Америкийн төрийн нарийн бичгийн дарга Ираны асуудал дээр төвлөрөхийн тулд Берлин Гренландад хийх айлчлалаа цуцалсан гэдгийг нь сануулж байна.


















