Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн Долоогийн бүлгийн уулзалтыг дуусгаад ОХУ-тай хилийн бүсэд зөрчилтэй байгаа Украинд айлчилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ЭнтониБлинкэн Долоогийн бүлгийн уулзалтыг дуусгаад ОХУ-тай хилийн бүсэд зөрчилтэй байгаа Украинд айлчилж байна.

Тэрбээр айлчлалын эхний өдөр Украины ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад харилцааны сайд нартай уулзжээ. Энэ айлчлал Оростой зөрчилтэй байгаа үед Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа Вашингтоны дипломат алхам гэж хэвлэлүүдэд онцолж байна.

Саяхан Москва Украины зүүнд хилд цэрэг төвлөрүүлсэн цэрэг, зэвсгээ эргүүлэн татсан. Москва Украины хилээс цэргээ эргүүлж татах шийдвэр гаргаснаар Байден, Путин хоёр уулзах замыг зассан юм. Үүний дараа Блинкэн Украинд айлчилж байгаа нь Украины тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг гуйвшгүйгээр дэмжинэ гэдгээ амласан ерөнхийлөгч Байдены амлалтыг дахин нотолж байгаа алхам. Украины тал ч Блинкэний айлчлалыг Оросын түрэмгий бодлогоос Украиныг хамгаалж байгаа Америкийн хүчтэй дэмжлэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах