Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Украинд айлчилна. Гэвч түүний Украины талаар хэлсэн үг Киевийг эвгүй байдалд оруулжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Украинд айлчилна. Гэвч түүний Украины талаар хэлсэн үг Киевийг эвгүй байдалд оруулжээ. Майк Помпео өнгөрөгч долоо хоногт Америкийн олон нийтийн радиогийн нэвтрүүлэгт оролцож байгаад “Та нар америкчуудыг Украины нөхцөл байдалд санаа тавьдаг гэж бодож байна уу” хэмээн ярьжээ.

Украины талаар асуусан сэтгүүлчийн асуултад ингэж хариулсан түүний үг энэ долоо хоногт хийх айлчлалынх нь өмнө америкчуудад өгч буй украйнчуудын хандлагыг бууруулж, Киевийг эвгүй байдалд оруулсан байна. Дональд Трампын улс төрийн хэрэгт холбогдож, энэ асуудлаас зайгаа барих болсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Майк Помпеогийн энэ үгэнд хариу тайлбар хийгээгүй ч, өндөр албаны улстөрчид нь таагүй сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Украины парламентын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Святослав Юраш "Украины Засгийн газар Америкийн төрийн нарийн бичгийн даргын хэлсэн энэ үгийг асуудал болгож чадахгүй байх" гэсэн бол, Украины Гадаад хэргийн сайд асан Павло Климкин "Киев Вашингтоныг онцгой түншээ гэж үздэг. Гэхдээ Помпеогийн айлчлалын нөхцөл байдал үнэхээр тааламжгүй байна” гэж ярьсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ пүрэв гарагт Украинд албан ёсны айлчлал хийнэ. “Энэ айлчлал Донбассын мөргөлдөөнд Вашингтон Украиныг дэмжиж буйг илтгэн харуулж байна “ гэж Украины Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Хуваалцах