АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаМайкл Помпео тангараг өргөлөө
АНУ-ын 70 дахь төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолыг телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын 70 дахь төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолыг телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Шинэ төрийн нарийн бичгийн даргыг цаг алдалгүй ажилд нь оруулахын тулд Трампын засаг захиргаа ийм арга хэмжээг зохион байгуулсан гэж шинжээчид таамаглаж байна.
МайклПомпео өнгөрсөн сарын 26-ны өдөр Конгрессийн Сенатын танхим өөрийг нь төрийн нарийн бичгийн даргаар баталмагц АНУ-ын Дээд шүүхийн байранд шинэ албан тушаалд улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэнэ гэдгээ амласан. Тэгвэл энэ удаа тангараг өргөх ёслол Төрийн департаментын байранд болж, ерөнхийлөгч Трамп, сайд нарын танхимын зарим гишүүд, төрийн департаментын хэдэн зуун ажилтнууд, гэр бүлийн гишүүд, найз нарын оролцлоо. МайклПомпео зүүн гараа Библийнсургааль дээр тавьж, дэд ерөнхийлөгч МайклПенсийн араас тангарагыг давтан хэлсэн.
МайклПомпео шинэ албан тушаалын ажлаа аль 4 дүгээр сарын 27-нд эхэлсэн багаад тэрбээр Брюссель хотноо НАТО-ийн зөвлөлийн гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтад оролцож, дараа нь Эр-Рияд, Иерусалим, Амманд очсон. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 3 дугаар сарын 13-нд төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж, түүний оронд Тагнуулын төв газрын дарга МайклПомпеог томилох шийдвэрээ зарласан. Харин Помпеогийн оронд Тагнуулын төв газрыг тагнуулын байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагатай хатагтай Хэспел тэргүүлнэ.
МайклПомпео тангараг өргөснийхөө дараа АНУ-ын ашиг сонирхол яригдах тохиолдолд аливаад хатуу байр сууринаас хандана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ талаар хэлэхдээ,“ноён ерөнхийлөгч Та надад Тагнуулын төв газрын дарга байхад ч тэр одоо төрийн нарийн бичгийн даргаар томилохдоо ч тэр Америкийн ард түмэнд хүчин зүтгэх маш их хариуцлагатай ажил үүрэг ногдууллаа, Америкийн аюулгүй байдал, эрх чөлөө, цэцэглэн хөгжилтөд олон тооны аюул занал учирч байгаа энэ үед энэ хариуцлага улам бүр гүнзгий болж байна, бид Америкийн ард түмний эрх ашгийг нэгд тавихын тулд маш хатуу дипломат арга барил хэрэглэхээс буцахгүй” гэжээ.


















