АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийг зохиогч Томас Жефферсон дөрөвдүгээр сарын 13-нд мэндэлжээ
АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийг зохиогч Томас Жефферсон 1743 оны дөрөвдүгээр сарын 13-нд мэндэлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийг зохиогч Томас Жефферсон 1743 оны дөрөвдүгээр сарын 13-нд мэндэлжээ. Жефферсон 1768-1775 онд Виржинийн нийгмийн танхимын гишүүн байсан бөгөөд Хойд Америкийн колониуд тусгаар тогтнолоо авсны дараа 1776 оны долоодугаар сарын 4-нд батлагдсан Тусгаар тогтнолын тунхаг бичгийг зохиогчдын нэг болсон юм.
Тэрээр амьдралдаа 6000 гаруй ном цуглуулсан нь хожим Конгрессийн номын сангийн эхлэл болсон гэдэг. Түүний сүүлийн ололт нь Виржинийн их сургууль юм. Жефферсон сургуулийн байрны дизайныг бүтээж өөрөө багш нараа сонгон бүрдүүлсэн бөгөөд сургуулийн дүрэм, хичээлийн хуваарийг мөн гаргасан гэдэг.
Их сургууль 1825 онд нээгдсэн байна. Тусгаар тогтнолын тунхагийн 50 жилийн ойн өдөр буюу 1826 оны долоодугаар сарын 4-нд Томас Жефферсон насан эцэслэжээ.


















