Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын төсвийн алдагдал 2012 оноос хойших дээд түвшинд хүрчээ

АНУ-ын 2018 оны санхүүгийн жилийн төсвийн алдагдал 17 хувиар өсч 779 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийнхүү дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад төсвийн алдагдал 3,9 хувьд хүрч 2012 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын төсвийн алдагдал 2012 оноос хойших дээд түвшинд хүрчээ
АНУ-ын төсвийн алдагдал 2012 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын 2018 оны санхүүгийн жилийн төсвийн алдагдал 17 хувиар өсч 779 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийнхүү дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад төсвийн алдагдал 3,9 хувьд хүрч 2012 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрээд байна.

Энэ тухай Америкийн сангийн сайд Стивен Мнучин, Цагаан ордны захиргаа төсвийн удирдах газрын тэргүүн Мик Малвейни нарын хамтарсан тайланд тэмдэглэсэн байна. гэхдээ тус тайланд жирийн иргэдийн хувьд Америкийн засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого үр дүнтэй байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал АНУ-ын Төрийн тэргүүнээр ДональдТрамп сонгогдсоноос хойш ажлын байрны тоо 4 саяар нэмэгдэж , бодит цалин хөлсний хэмжээ 1,4 хувиар өсөн, ажилгүйдлийн түвшин буурч байгааг онцолсон байна. Гэсэн ч нийт зардал 3,2 хувиар буюу 127 тэрбумаар нэмэгдсэн бол орлого 1,4 хувиар буюу 14 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.

Зардлын ихэнх буюу 664,7 тэрбум ам._долларыг батлан хамгаалах салбарт зарцуулсан байна. Үүний зэрэгцээ ирэх 2019 оны санхүүгийн жилд төсвийн алдагдал 981 тэрбум долларт хүрэхээр байгааг тэмдэглэсэн байна. өмнө нь Вашингтон Экзаминэйр 2018 оны санхүүгийн жилд төсвийн өр 1,2 их наяд доллараар нэмэгдэж 21,5 их наядад хүрснийг мэдээлж байсан юм. Мөн 2020 онд АНУ ын төсвийн алдагдал нэг их наядаас давахаар байна гэж урьдчилан таамагласан байсан юм.

Хуваалцах