АНУ-ын үндэсний архивын сайтад нууцын зэрэглэлтэй байсан материалуудыг дэлгээд байна
Цагаан ордноос энэ тухай мэдээлсэн. Энэ хэрэг 1963 онд гарсан. Ерөнхийлөгч Кеннидигийн амь насанд халдсан энэ хэрэгтэй холбоотой 2891 баримтыг АНУ-ын Үндэсний архивын сайтанд дэлгэсэн байна.
Мэдээллийн алба

Цагаан ордноос энэ тухай мэдээлсэн. Энэ хэрэг 1963 онд гарсан. Ерөнхийлөгч Кеннидигийн амь насанд халдсан энэ хэрэгтэй холбоотой 2891 баримтыг АНУ-ын Үндэсний архивын сайтад дэлгэсэн байна.
Өмнө нь буюу өнгөрсөн 7-р сарын 24 ны өдөр 3900 гаруй баримтыг бас ил болгож байсан. Дараагийн удаад 2018 оны 4-р сард бас тодорхой тооны баримтуудыг ил болгохоор ажиллаж байгаа юм байна. Олон нийт энэ хэрэгтэй холбоотой бүх талын мэдээллийг авах эрхтэй гэдэг үүднээс ийм шийдвэрт хүрснээ Трамп Ерөнхийлөгч тайлбарласан байна. Гэхдээ бас үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс зарим нэг мэдээллийг хянан тохиолдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн байна.


















