Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын зарим бүс нутагт их хэмжээний цас орлоо

АНУ-ын өмнөд Нью Ингланд орчимд энэ өвлийн анхны их хэмжээний цас орж, зам дээр халтиргаа гулгаа үүсээд байна. Амралтын өдрүүдээр тус бүс нутагт цас хэдэн цагийн турш үргэлжлэн орж, цасан хунгар тогтжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын зарим бүс нутагт их хэмжээний цас орлоо
АНУ-ын зарим бүс нутагт их хэмжээний цас орлоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Өмнөд Нью Ингланд орчимд энэ өвлийн анхны их хэмжээний цас орж, зам дээр халтиргаа гулгаа үүсээд байна. Амралтын өдрүүдээр тус бүс нутагт цас хэдэн цагийн турш үргэлжлэн орж, цасан хунгар тогтжээ. Тус улсын үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар Массачусетсын зүүн хойд нутгаар 7,6 см-ийн зузаан цас унасан бол Коннектикут болон Массачусетсын баруун хэсгээр цасны зузаан 17,7 см-т хүрээд байна.

Цаг агаар дулаан байснаас үүдэн цас үдээс хойшдоо бороо болж, үдэш агаарын хэм буурах үеэр зам дээр тогтсон ус мөс болон хөлдөж, гулгаа үүсгээд байгаа юм байна. Цаг агаарын энэ нөхцөл байдлаас үүдэн Нью Ингланд орчмын хамгийн том хот болох Бостоны олон улсын нисэх онгоцны буудал дээр бямба гарагийн өглөө 100 гаруй нислэг цуцлагджээ.

Хуваалцах