Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын засаг захиргаа БНАСАУ шинэ туршилтдаа бэлтгэж байж болзошгүй гэж болгоомжилж байна

Үүссэн нөхцөл байдал шинэ зөрчил маргаанд хүргэхээс сэрэмжлэн Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-ын тэргүүнүүд Умард Солонгосын асуудлаар хэлэлцэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын засаг захиргаа БНАСАУ шинэ туршилтдаа бэлтгэж байж болзошгүй гэж болгоомжилж байна
АНУ-ын засаг захиргаа БНАСАУ шинэ туршилтдаа бэлтгэж байж болзошгүй гэж болгоомжилж байна. Зураг: МҮОНРТ

Пехнъян шинэ туршилтдаа бэлтгэж байж болзошгүй гэж АНУ-ын засаг захиргаа болгоомжилж байна. Үүссэн нөхцөл байдал шинэ зөрчил маргаанд хүргэхээс сэрэмжлэн Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-ын тэргүүнүүд Умард Солонгосын асуудлаар хэлэлцэж байна.

Умардын талаас он дуустал олгосон хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед АНУ-ын засаг захиргаа сансрын хиймэл дагуулын ажиглалтаа чангатгаад байна. Албаныхан Америкийн хэвлэлүүдэд энэ талаар мэдээлэхдээ, сансраас авсан зурагнууд дээрх дохионуудыг харахад “Умардын тал дараагийн шатны туршилтдаа бэлтгэж байж болзошгүй” гэж ярьсан байна.

Тус улс холын тусгалтай пуужин туршихаар бэлтгэж байх магадлалтай гэх таамаг байгаа ч Умард Солонгосын тал нэг бус байгууламжид үргэлжлүүлж байгаа үйлдлүүдээ нууж байгаа учраас Ким Жон Ун чухам ямар туршилт хий гэж үүрэг өгснийг тодорхой хэлэх боломжгүй гэж эх сурвалж өгүүлжээ.

Умардын талаас гацаанд орсон цөмийн яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд энэ оны сүүлч гэхэд эдийн засгийн хоригоо цуцлахыг АНУ-ын талаас шаардсаны дээр хоёр талын яриа бүтэлгүйтсэнээс хойш нэг бус удаа туршилт хийж, хатуухан үгтэй сануулга өгөх болсон нь Вашингтоныг сонор сэрэмжээ дээшлүүлэхэд хүргэсэн гэж хэвлэлүүд бичиж байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт АНУ-ын тусгай төлөөлөгч Стефан Бейган дахин зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх зорилгоор Сөүл, Токио, Бээжинд айлчилсан гэж мэдээлж байгаа юм.

Хуваалцах