Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Засаг захиргааны ажил зогсож хямрал үүсэх нь

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бүгд найрамдах намын фракци улс орноо өр төлбөрт унагахад бэлэн байгааг Уолл стритийнхэн анхаарах хэрэгтэй гэжээ. .

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Засаг захиргааны ажил зогсож хямрал үүсэх нь
АНУ-ын Засаг захиргааны ажил зогсож хямрал үүсэх нь. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бүгд найрамдах намын фракци улс орноо өр төлбөрт унагахад бэлэн байгааг Уолл стритийнхэн анхаарах хэрэгтэй гэжээ.

АНУ-ын Засгийн газар зарим газрынхаа үйл ажиллагаа зогсоогоод байна. Конгресс төсвөө баталж, өрийн таазаа нэмэгдүүлсэн бол энэ сарын 17-оос санхүүжилт эхлэх байсан аж. Б.Обама лхагва гарагт телевизээр үг хэлэхдээ “ихэд бухимдаж” байсан гэнэ. Конгресс төсвөө баталж чадаагүйд Ардчилсан нам, Бүгд найрамдах нам бие биеэ буруутгаж эхэлсэн.

Төсвийн хямрал одоогоор Вашингтон дүүрэгт эхэлж байгаа ч ирэх долоо хоногуудад байдал бүр аюултай болох аж. Б.Обама лхагва гарагт Уолл стритийн томоохон банкуудын удирдлагуудтай уулзжээ. Тэрбээр энэ сарын 17-оос өмнө “намын хэт даварсан жигүүртэй” уулзах хүсэлгүй байгаагаа хэлсэн гэнэ.

Хуваалцах