АНУ-ын засаг захиргааны байгууллагуудын зогсолтоор барьцаа хийхгүй байхыг шаарджээ
Өнгөрөгч бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн ханын асуудлаар яриа хэлэлцээ хийх талаар санал тавьж, Арчилсан намынхан санхүүжилт олгохыг зөвшөөрсөн тохиолдолд хэд хэдэн асуудлаар буулт хийж өмнөхөөс зөөлөн бодлого баримтлахаа мэдэгдсэн.
Мэдээллийн алба

Өнгөрөгч бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн ханын асуудлаар яриа хэлэлцээ хийх талаар санал тавьж, Арчилсан намынхан санхүүжилт олгохыг зөвшөөрсөн тохиолдолд хэд хэдэн асуудлаар буулт хийж өмнөхөөс зөөлөн бодлого баримтлахаа мэдэгдсэн. Гэвч тэрбээр төлөвлөгөөнүүдээ танилцуулахаас өмнө Ардчилсан намынхан саналыг хүлээн авахаас татгалзан “хилийн ханын асуудлыг хэлэлцэхээс өмнө засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сэргээ” гэж шаардсан байна.
Дональд Трампын хувьд хэд хэдэн зүйлээр буулт хийх санал тавьснаас хоёрыг нь голчилж хэвлэлүүд мэдээлж байна. Нэгдүгээрт, “Мөрөөдөгчид” гэж нэрлэж буй эцэг, эхийн хамт хүүхэд байхдаа АНУ-д хууль бусаар нэвтэрсэн 700 мянга орчим хүнийг дахин гурван жил АНУ-д ажиллаж амьдрахыг зөвшөөрөх, хоёрдугаарт, түр хамгааллын статустай визээр амьдарч байгаа 300 мянга орчим хүн мөн дахин гурван жил аюулгүй амьдрах гэсэн үндсэн хоёр амлалтыг Дональд Трамп хилийн ханын асуудлаар яриа хэлэлцээ хийсэн тохиолдолд биелүүлнэ гэсэн.
Дональд Трампын хувьд хэд хэдэн зүйлээр буулт хийх санал тавьснаас хоёрыг нь голчилж хэвлэлүүд мэдээлж байна.
Гэвч Сенат дахь Ардчилсан намынхан үүнийг эсэргүүцэж, АНУ-ын ард иргэдээр тэр дундаа Холбооны ажилчдаар барьцаалахгүй байхыг Ерөнхийлөгчөөсөө шаардаж байна.
Харин Дональд Трамп Ардчилсан намынхныг ийн татгалзсаны дараа “Гурван жилээр сунгаж АНУ-д аюулгүй амьдруулах гэсэн нигүүлсэнгүй сэтгэлийг цагаачлалын асуудал мэтийнхээс том гэрээнд л хэрэглэдэг. Үүнтэй адил хууль бусаар амьдарч байгаа 11 сая хүнийг зайлуулах төлөвлөгөөгүй байна. Гэхдээ болгоомжтой байгаарай Ненси” гэж төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосид хандан "твиттер"-т жиргэжээ.


















