АНУ-ын Засгийн газар мэдэгдэж байснаасаа ч олон дүрвэгч хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ
АНУ-ын Засгийн газар цагаач дүрвэгчдийн хоёр мянгаас олон хүүхдийг эцэг, эхээс нь салгаж тусгаарласан байж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Засгийн газар цагаач дүрвэгчдийн хоёр мянгаас олон хүүхдийг эцэг, эхээс нь салгаж тусгаарласан байж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байна.
Өнгөрөгч 2018 онд АНУ-ын засаг захиргаа улс оронд нь хууль бусаар нэвтэрсэн, бичиг баримтгүй цагаач дүрвэгчдийг барьж хорьж, яллан “үл хүлцэх” бодлого явуулсан.
Барьж хоригдсон цагаач дүрвэгчдийн дунд олон хүн хүүхдээ дагуулан явсан тул хүүхдүүдийг эцэг, эхээс нь тусгаарлан хилийн ойролцоо хорьсон. Энэ тухай АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа хяналтын хэлтсээс “тус агентлаг өнгөрөгч 2018 онд энэ бодлогын улмаас эцэг, эхээс нь салгаж тусгаарлагдсан 2737 хүүхдээс гадна эцэг, эхээсээ тусгаарлагдсан өөр олон хүүхэд байсныг тогтоосон” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Засгийн газар цагаач дүрвэгчдийн 2000-гаас олон хүүхдийг эцэг, эхээс нь салгаж тусгаарласан байж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байна.
Гэхдээ энэ агентлагийн мэдээлснээр АНУ-ын Засгийн газар хүүхдүүдийг эцэг, эхээс нь салгасан гэхээсээ илүү тэднийг аюулгүй байдлын үүднээс гэмт хэргийн бүртгэлтэй эсвэл бичиг баримтгүй явж байсан эцэг, эхээс нь салгах үйл ажиллагааг 2017 онд эхлүүлсэн байна.
Гэхдээ хяналт шалгалтынхны хэлж байгаагаар хүүхдүүдийг эцэг, эхээс нь салгах энэ ажлыг албан бусаар хянаж байсан нь АНУ-ын Засгийн газрын “үл хүлцэх бодлого”-д чухам хэдэн хүүхэд хамрагдаж эцэг, эхээсээ тусгаарлагдсан талаар нарийн тоо гаргах боломжгүй болгож буй юм байна.


















