Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Засгийн газраас "Ве чат"-ын эсрэг гаргасан шийдвэрт шүүх түр хугацаагаар хориг тавилаа

БНХАУ-ын гар утасны "Ве чат" аппликейшны Америк дахь үйл ажиллагааг хориглосон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэрийн эсрэг Холбооны шүүх өнгөрөгч амралтын өдөр тогтоол баталжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Засгийн газраас "Ве чат"-ын эсрэг гаргасан шийдвэрт шүүх түр хугацаагаар хориг тавилаа
АНУ-ын Засгийн газраас "Ве чат"-ын эсрэг гаргасан шийдвэрт шүүх түр хугацаагаар хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Засгийн газраас "Ве чат"-ын эсрэг гаргасан шийдвэрт шүүх түр хугацаагаар хориг тавилаа. БНХАУ-ын гар утасны "Ве чат" аппликейшны Америк дахь үйл ажиллагааг хориглосон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэрийн эсрэг Холбооны шүүх өнгөрөгч амралтын өдөр тогтоол баталжээ.

Ням гарагаас эхлэн хэрэгжиж буй энэ тогтоолдоо шүүх “Ве чат нь хятад хэлтнүүд болон хятад гаралтай америкчуудын харилцааны цорын ганц үр дүнтэй хэрэгсэл юм. Үүнийг орлуулах өөр хэрэгсэл байхгүй” гэжээ.

Хятадын "Тенсент" компаний уг аппликейшн буюу гар утасны программыг Цагаан ордон хориглосноос болж, Америк дахь "Ве чат" хэрэглэгчдийн холбоо Сан Франциско хот дахь холбооны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Америкийн засаг захиргаа давж заалдах боломжтой аж.

Хуваалцах