Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын зүүн хэсэгт үерийн улмаас 10 хүн амиа алджээ

Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө үргэлжлэн орсон хур тунадасны хэмжээ 101.6 мм-ээс 177.8 мм хэмжээнд хүрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын зүүн хэсэгт үерийн улмаас 10 хүн амиа алджээ
АНУ-ын зүүн хэсэгт үерийн улмаас 10 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Кентакий мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний үер буужээ.

Их хэмжээний аадар бороо орж, үер буусны улмаас 10 хүн амь насаа алдсан бөгөөд тус мужийн амбан захирагч Бишэйрийн мэдээлснээр бүс нутгийн зүүн хэсэгт хүчтэй салхи шуурч, үерийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа, мөн уснаас аврах ажиллагаанд ойролцоогоор мянга гаруй аврагч үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө үргэлжлэн орсон хур тунадасны хэмжээ 101.6 мм-ээс 177.8 мм хэмжээнд хүрчээ.

Үерийн улмаас тус мужийн Вержиниа хотод онц байдал зарлаад байна.

Түүнчлэн хүчтэй хар салхи шуурч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлэг хүргээд буй юм байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах