АНУ ЮНЕСКО-д эргэн нэгдэх төлөвтэй байна
АНУ таван жилийн өмнө гарсан НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-д эргэн элсэх болсноо удахгүй зарлах гэж байгааг эх сурвалж баталсан байна. Ерөнхийлөгч асан Дональд Трамп Израилын эсрэг байр суурьтай байна гэсэн үндэслэлээр ЮНЕСКО-гоос АНУ-ыг гаргахаар тухайн үед шийдвэрлэж ба
Мэдээллийн алба

АНУ таван жилийн өмнө гарсан НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-д эргэн элсэх болсноо удахгүй зарлах гэж байгааг эх сурвалж баталсан байна. Ерөнхийлөгч асан Дональд Трамп Израилын эсрэг байр суурьтай байна гэсэн үндэслэлээр ЮНЕСКО-гоос АНУ-ыг гаргахаар тухайн үед шийдвэрлэж байсан юм.
Тухайн үед Трампын засаг захиргаа Израилыг дэмжсэн байр сууриа маш тодорхой харуулж, 2018 онд АНУ-ыг ЮНЕСКО-гоос албан ёсоор гаргасан юм. АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Цагаан ордон ЮНЕСКО-л эргэн нэгдэх хүсэлтээ 6-р сарын 8-нд илгээсэн тухай мэдээлжээ. Ирэх даваа гарагт Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд элчин сайд нарын ээлжит бус хурал болж, АНУ-ын шийдвэрийг албан ёсоор зарлахаар төлөвлөж байгааг тус байгууллагын албан тушаалтнууд мэдээлжээ. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр ЮНЕСКО-гийн нарийн бичгийн дарга нарын газар хуралдааныг нээхийн өмнө ихэвчлэн хэлэлцэх гол асуудлаа гишүүн улс орнууддаа мэдэгддэг юм байна. Харин энэ удаад тэд урьдчилсан мэдээлэл өгөхгүй байх зэрэг ер бусын алхмууд хийсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Жозеф Байдены засаг захиргаа олон улсын хамтын ажиллагааг ихээхэн чухалчилж, Трампын засаг захиргааны үед АНУ-ын гарсан хэд хэдэн байгууллагад улс орноо эргүүлэн оруулж байна. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, НҮБ-ын хүний эрхийн зөвлөл зэрэг гэрээ хэлэлцээр, байгууллагад гишүүнчлэлээ сэргээгээд байгаа юм.


















