АНУ зэвсгийн худалдаагаараа дэлхийд дахин тэргүүлжээ
АНУ 2015 онд нийт 40 тэрбум америк долларын зэвсэг худалдах гэрээ байгуулснаараа дэлхийн зэвсэг экспортлогч орнуудыг тэргүүлсэн байна. "Нью-Йорк таймс"-ийнхан Конгрессын судалгааны албаны тайлан илтгэлээс иш татан энэ тухай мэдээлсэн юм.
Мэдээллийн алба

АНУ 2015 онд нийт 40 тэрбум америк долларын зэвсэг худалдах гэрээ байгуулснаараа дэлхийн зэвсэг экспортлогч орнуудыг тэргүүлсэн байна. "Нью-Йорк таймс"-ийнхан Конгрессын судалгааны албаны тайлан илтгэлээс иш татан энэ тухай мэдээлсэн юм. АНУ-ын эрх баригчдын 2015 онд байгуулсан зэвсэг худалдаалах гэрээнүүдийн тал хувийг нь Францтай байгуулсан байна. Тодруулбал, АНУ Францын талд нийт 15 тэрбум ам.доллартай тэнцэх зэвсэг худалдаалсан байна. Мөн Америкийн зэвсгийн гол худалдан авагчдынх нь нэг Катар улс болсон байна.
Тус улс нийт 17 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авах гэрээнүүдийг АНУ тай байгуулжээ. ХАрин Египет улс энэ жагсаалтын 3 дугаарт 12 тэрбум ам долларын гэрээ байгуулснаараа бичигдэхээр байна. Саудын Арабхарин 8 тэрбум ам долларын зэвсэг худалдан авч 4 дүгээрт бичигдэж байна. Бүхэлдээ дэлхий дахины байдал хурцадмал, террорист аюул заналхийллийн түвшин нэмэгдсэн ч гэлээ дэлхийн хэмжээнд зэвсгийн худалдааны хэмжээ 9 тэрбум доллараар буурсан байна. 2014 оны байдлаар дэлхий дээр нийт 89 тэрбум ам долларын зэвсэг худалдаалагдсан байдаг бол энэ тоо 2015 онд 80 тэрбум болж буурчээ.
Гэхдээ АНУ, Франц зэрэг улсууд зэвсгийн худалдаанаас олох орлогоо нэмэгдүүлж чадсан байна. "Нью-Йорк таймс"-аас мэдээлж байгаагаар 2015 оны байдлаар ОХУ нийтдээ 11,2 тэрбум долларын зэвсэг худалдаалсан байна. Тус улсын байлдааны зэвсэг, техникүүдийн гол худалдан авагч нь Латин Америкийн орнууд байсан байна. Харин Хятадын зэвсгийн худалдааны орлого 2015 онд 6 тэрбум америк долларт хүрчээ.


















