Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр тохиож байна
Эдгээр өвчнөөр дэлхийд жилдээ 1 тэрбум гаруй хүн өвчилж, үүнтэй тэмцэх хэмжээний мөнгийг эмчилгээ хийх, урьдчилсан сэргийлэхэд зарцуулдаг байна.
Мэдээллийн алба

Анзаарагддаггүй өвчний бүлэгт нийт 30 гаруй халдварт өвчин багтдаг.
Эдгээр өвчнөөр дэлхийд жилдээ 1 тэрбум гаруй хүн өвчилж, үүнтэй тэмцэх хэмжээний мөнгийг эмчилгээ хийх, урьдчилсан сэргийлэхэд зарцуулдаг байна.
Энэ өдөр тухайн өвчнүүдийн хор холбогдолын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, хүн амыг мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ жилийн хувьд “Нэгд, хий, устга" уриан дор болж байна.
ЗӨСҮТ-ийн Амьтан судлаач н.Баярын яриаг сонсъё.
Mongolian National Radio · Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр тохиож байна
ДЭМБ-аас 2021 онд анзаарагддаггүй өвчнүүдийн анхны замын зураглалыг баталсан. Энэ зураглалд 2021-2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүх чиглэлийг олон талт хэлбэрээр тусгасан.
Үүний зорилго нь дэлхийн хэмжээнд зарим өвчлөлийг хяналтад авч, зарим өвчнийг бүрэн устгах юм. Энэ зорилтын дагуу 2030 он гэхэд галзуу өвчинийг бүрэн устгахаар төлөвлөжээ.


















