АОХН-ийн Парламентын чуулга уулзалт болов
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-нд болсон АОХН-ийн Парламентын чуулга уулзалтад оролцов.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-нд болсон АОХН-ийн Парламентын чуулга уулзалтад оролцов.
Чуулга уулзалтад АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Боннер, Төлөөлөгчдийн танхимын Европ, Евро–Азийн бүс нутгийг хариуцсан дэд хорооны дарга Дэн Буртон, Литва, Мороккогийн парламентын дарга нар, зарим орны Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцов.
Гишүүн Р.Амаржаргал АОХН-ийн Парламентын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерс, Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн гишүүн Дэвид Дрэйр, Ардчиллын төлөөх үндэсний сангийн удирлагатай уулзаж, ярилцав.


















