Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

APEC дэд бүтцээ хөгжүүлнэ

Номхон далайн улсуудын сайд нар 2016 он хүртэл дэд бүтцээ анхааран хөгжүүлэхээр санал нэгджээ. Мөн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг ч бэхжүүлэх аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
APEC дэд бүтцээ хөгжүүлнэ
APEC дэд бүтцээ хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Номхон далайн улсуудын сайд нар 2016 он хүртэл дэд бүтцээ анхааран хөгжүүлэхээр санал нэгджээ. Мөн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг ч бэхжүүлэх аж. Энэ тухай Ази, Номхон далайн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ хамтарсан мэдэгдлийн төсөлд заасан байна.
21 улсаас бүрдэх тус байгууллага Индонезийн Бали аралд хоёр өдөр хуралдсан билээ.
Зам тээвэр болон усан боомт зэрэг дэд бүтийн салбарын тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол өгөх нь чухлыг төсөлд дурджээ.
Дэд бүтийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх олон жилийн төлөвлөгөөг АПЕК боловсруулахыг баримт бичигт тэмдэглэсэн байна. Уг төлөвлөгөө нь тендер, газар эзэмших, татварын тогтолцооны ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төлөвлөгөөнд засгийн газар хоорондын болон хувийн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар ч тусгахаар болжээ.

Түлхүүр үг:APEC
Хуваалцах