Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ
Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ. Үүнд:

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа;

  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа;

  3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;

  4. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;

  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;

  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

  7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

  8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

  9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

  10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;

  11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл;

  12. Дархлаажуулалтын мэдээлэл.

Дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж байгаа бөгөөд цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Цахим олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв эсэхийг шалгах боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Хуваалцах