"Apple iCloud"-ийн нууцлал хамгаалалтыг чангатгана
"iCloud"-ийн нууцлал хамгаалалтыг чангатгана гэж технологийн салбарын хамгийн үнэ цэнэтэй компаниудын нэг Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдлээс өмнө алдартнуудын зургийг хакердаж, интернэтэд тавьсан хэрэг шуугиан тариад байсан юм.
Мэдээллийн алба

"iCloud"-ийн нууцлал хамгаалалтыг чангатгана гэж технологийн салбарын хамгийн үнэ цэнэтэй компаниудын нэг Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдлээс өмнө алдартнуудын зургийг хакердаж, интернэтэд тавьсан хэрэг шуугиан тариад байсан юм. Тухайлбал, жүжигчин Женифер Лоуренсийн нүцгэн зураг алдагдсан бөгөөд тэрээр өөрийнх нь зураг мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тим Кук Wall Street Journal-д ярилцлага өгөх үеэрээ аливаа хэрэглэгчийн хэрэглэж байгаагаас өөр төхөөрөмжөөр тухайн хүний мэдээлэлд нэвтрэх, нууц үг солих оролдлого хийсэн тохиолдолд мэйлээр анхааруулга илгээж байгааг дурдаад нууцлал, аюулгүй байдлын тал дээр илүү боловсронгуй, үр дүнтэй арга хэрэгсэл удахгүй ашиглана хэмээн ярьсан байна. Гэхдээ хакерууд "iCloud" хэрэглэгчдийн нэр нууц үгийг таах зэргээр мэдээлэлд нь нэвтэрсэн байж магадгүйгээс биш Apple-ийн мэдээллийн системийг хакердаагүй гэж тус компанийн зүгээс мэдэгдээд байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















