Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Apple-ийн iOS-ийн шинэчлэл хэрэглэгчдийг бухимдуулав

Apple-ийн iPhone болон iPad-ийн хэрэглэгчид хамгийн сүүлийн програмын шинэчлэлийг суулгахтай холбоотой гарсан хүндрэлд бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээ сайтуудад илэрхийлсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Apple-ийн iOS-ийн шинэчлэл хэрэглэгчдийг бухимдуулав
Apple-ийн iOS-ийн шинэчлэл хэрэглэгчдийг бухимдуулав. Зураг: МҮОНРТ

Apple-ийн iPhone болон iPad-ийн хэрэглэгчид хамгийн сүүлийн програмын шинэчлэлийг суулгахтай холбоотой гарсан хүндрэлд бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээ сайтуудад илэрхийлсэн байна. Тухайлбал Apple-ийн гар утасны үйлдлийн системийн шинэ хувилбар болох iOS8-ийг суулгах зайг гаргахын тулд олон ч хэрэглэгч зураг, бичлэгүүдээ устгах шаардлагатай болжээ. Учир нь тус үйлдлийн системийг суулгахын тулд 5.8 гигабайтын багтаамж шаардлагатай аж.

Гэхдээ iOS-ийн шинэчлэлийг суулгахад хүндрэл тохиолдож байгаа нь анх удаагийнх биш юм. 2012 онд iOS6-ийн шинэчлэлийг суулгахаас үүдэн зарим хэрэглэгчдийн аппликейшн, харин 2013 онд iOS7-г суулгах явцад хэрэглэгчдийн гэрэл зураг, текст мессеж устсан тохиолдлууд гарч байжээ. BBC-ийн мэдээлснээр хамгийн сүүлд гаргасан iOS8 нь их хэмжээний багтаамж шаардахаас гадна Apple-ийн HealthKit үйлчилгээтэй хослон ажилладаг аппликейшнүүдийг багтаагаагүй юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах