Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Apple" компани "Homepod" нэртэй ухаалаг чанга яригч танилцуулжээ

"Apple" компани "Homepod" нэртэй ухаалаг чанга яригчаа танилцуулсан байна. Тус төхөөрөмжинд Айфон ухаалаг утасны Эй-8 гэсэн процессорыг суулгаж өгчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Apple" компани "Homepod" нэртэй ухаалаг чанга яригч танилцуулжээ
"Apple" компани "Homepod" нэртэй ухаалаг чанга яригч танилцуулжээ. Зураг: МҮОНРТ

"Apple" компани "Homepod" нэртэй ухаалаг чанга яригчаа танилцуулсан байна. Тус төхөөрөмжинд Айфон ухаалаг утасны Эй-8 гэсэн процессорыг суулгаж өгчээ.

Мөн зургаан ширхэг микрофонтой юм байна. Ухаалаг чанга яригчийг ашиглахын тулд "Apple"-ийн Сири гэх тусгай үйлдлийн системийн тусламжтайгаар өөрийн хүссэн мэдээлэл болон дуртай хөгжмийг тоглуулан хүлээж авах боломжтой юм байна.

2017 оны сүүлээр АНУ, Их Британи, Австрали зэрэг улсад худалдаалагдаж эхлэх бол 2018 оноос эхэлж бусад улс орны зах зээлд нэвтрэх аж. Хар болон цагаан өнгөний сонголттой ухаалаг чанга яригч нь 349 америк долларын үнэтэй юм байна.

Хуваалцах