Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Apple” компани хэрэглэгчдээ хохироохгүй гэж шийджээ

Бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ ухаалаг гар утас, таблет, компьютер зэргийг хэрэглэж байхдаа санамсаргүйгээр үнэтэй аппликейшнүүдийг татаж авах замаар эцэг эхээ маш их хэмжээний төлбөрт унагасан хэрэг гарч байсан. Тэдэнд нөхөн төлбөр олгох буюу хохирлыг нь барагдуулах шийдвэрийг Холбооны худалдаан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Apple” компани хэрэглэгчдээ хохироохгүй гэж шийджээ
"Apple” компани хэрэглэгчдээ хохироохгүй гэж шийджээ. Зураг: МҮОНРТ

Бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ ухаалаг гар утас, таблет, компьютер зэргийг хэрэглэж байхдаа санамсаргүйгээр үнэтэй аппликейшнүүдийг татаж авах замаар эцэг эхээ маш их хэмжээний төлбөрт унагасан хэрэг гарч байсан. Тэдэнд нөхөн төлбөр олгох буюу хохирлыг нь барагдуулах шийдвэрийг Холбооны худалдааны комиссоос гаргасны дагуу Аpple компани эдгээр хэрэглэгчидэд хамгийн багадаа 32,5 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо.

Учир нь Apple компани хэрэглэгчдийн ухамсартайгаар хүлээн зөвшөөрч хийгээгүй худалдааных нь төлөө тэднийг шийтгэж болохгүй гэдгийг худалдааны байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн байна. Бага насны хүүхэд гар утасны тоглоом тоглож байх үедээ нэмэлт хэрэгслүүдийг худалдаж авах санал болгон дээр тийм гэсэн хариулт сонгосноор эцэг эхээ 2600 ам.долларын төлбөрт унагасан хэрэг гарч байсан. Энэ нь өөрийн гар утсыг хүүхэддээ хэрэглүүлсэн эцэг эхийн буруу юу аль эсвэл Аpple компанийн алдаа юу гэсэн маргаан нэг хэсэг өрнөж байсан ч эцсийн дүнд Аpple компани хэрэглэгчдээ хохироож болохгүй гэсэн шийдэлд хүрчээ.

Түлхүүр үг:Apple
Хуваалцах