Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Apple” компани “Shazam” аппликейшнийг худалдаж авна

Мэдээж, мөн энэ холболтыг ашиглахад, Сири системтэй мөн холбох юм. Энэ нь апплщ-н хувьд, төгс зохицол гэж үзэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Apple” компани “Shazam” аппликейшнийг худалдаж авна
“Apple” компани “Shazam” аппликейшнийг худалдаж авна. Зураг: МҮОНРТ

Аппле компани, дуу болон дүрсийг таних чадвартай апп бүтээсэн Шазам энтертайнмент компанийн бүтээл, бидний өдөр тутамдаа ашигладаг шазам апп-ыг худалдаж авах болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. Харин худалдан авах үнийн тухайд, 400 сая америк доллар хэмээн мэдээлж байна. Аппле-ийн хувьд, Уг апп-ыг худалдан авах болсон гол зорилго бол, аппле-ийн өөрийнх нь хөгжүүлдэг апп music апп-ыг шазам апп-тай холбох, өөрөөр хэлбэл, энэ 2 апп-ыг холбосноороо, хэрэглэгч өөрт таалагдсан дуугаа шазамын тусламстайгаар хайж, харин хайсан дууг, аппле мюзик дээр шууд татах холбоос гарч ирэх байдлаар, ашиглах юм.

Мэдээж, мөн энэ холболтыг ашиглахад, Сири системтэй мөн холбох юм. Энэ нь апплщ-н хувьд, төгс зохицол гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар, шазам апп-ыг дэлхийн 190 оронд, 1 тэрбум гаруй хүн, энэ апп-ыг ашиглаж, өөрт таалагдсан хэдий ч, нэрийг нь мэдэхгүй байгаа аливаа ая дууны нэрийг олж, мэдэх боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна, уг апп нь, дуу хөгжмөөс гадна, телевизийн нэвтрүүлэг хайх, хайлтын системтэй байдаг юм байна.

Хуваалцах