“Apple” компани ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр “Samsung” компанийг гүйцэв
Сүүлийн 12 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Самсон корпорац ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан юм. Харин 2023 онд энэ байраа Apple компанид алдсан гэсэн тоо мэдээлэл гарчээ. Apple компанийн ухаалаг гар утас нь хэдийгээр Самсунг брэндийн гар утаснаас өндөр үнэтэй ч чанарын хувьд
Мэдээллийн алба

Сүүлийн 12 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Самсон корпорац ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан юм. Харин 2023 онд энэ байраа Apple компанид алдсан гэсэн тоо мэдээлэл гарчээ. Apple компанийн ухаалаг гар утас нь хэдийгээр Самсунг брэндийн гар утаснаас өндөр үнэтэй ч чанарын хувьд өндөр түвшинд үйлдвэрлэгддэг, эдэлгээ сайн даадаг, онцлог нэмэлт үйлдлүүдтэй гэдэг утгаараа хэрэглэгчид өндөр үнийг нь үл харгалзан түлхүү худалдаж авах болсон нь 2023 онд дэлхийд тэргүүлэх гол шалтгаан болсон гэж салбарынхан тайлбарлаж байна.
Харин Самсунг брэнд өнгөрсөн жил ашгаа голчилж, дунд болон өндөр чанарын гар утас үйлдвэрлэхэд анхаарсан байна. Хямд өртөгтэй ухаалаг гар утасны зах зээлийг харин Хятадын Xiaomi, Oppo, Transsion компаниуд базаж байна.


















