“Араатны хаан арслан” бүрэн хэмжээний киноны хоёрдугаар ангийг хийнэ
эл бүтээлд Симбагийн аав Муфасагийн тухай өгүүлэх юм байна
Мэдээллийн алба

“Walt Disney” кино компани “Араатны хаан арслан”, “Мулан”, “Аладдин”, “Дамбо” зэрэг хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл “Араатны хаан арслан” бүрэн хэмжээний киноны хоёрдугаар ангийг хийхээр болсон бөгөөд эл бүтээлд Симбагийн аав Муфасагийн тухай өгүүлэх юм байна. Түүнчлэн хоёрдугаар ангийн зохиол хэдийн бичигдсэн бөгөөд найруулагчаар “Moonlight” киногоор Академийн шагнал хүртсэн Барри Женкинс ажиллахаар болжээ.
Ташрамд дуулгахад, “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд гарсан бол өнгөрсөн онд үзэгчдэд хүрсэн бүрэн хэмжээний кино дэлхий дахинаас 1.66 тэрбум ам.долларын ашиг орлого олсон.


















