Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндөгдөж эхэллээ

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн оролцоо, удирдах түвшний шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэхэд олон улсын дэмжлэг хэрэгтэй байгааг тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зөвлөлийн гишүүн NHK телевизээр дамжуулан уламжилжээ. Тэрээр өнгөрсөн жил тус улсын парламентын дэргэдэх зөвлөлийн 150 гиш

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндөгдөж эхэллээ
Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндөгдөж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн оролцоо, удирдах түвшний шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэхэд олон улсын дэмжлэг хэрэгтэй байгааг тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зөвлөлийн гишүүн NHK телевизээр дамжуулан уламжилжээ. Тэрээр өнгөрсөн жил тус улсын парламентын дэргэдэх зөвлөлийн 150 гишүүний бүрэлдэхүүнд багтсан 30 эмэгтэйн нэг юм байна.

Хэдий сүүлийн хоёр жилээс эхлэн Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал хурцаар хөндөгдсөн байна. Мөн тэднийг сонгуульд саналаа өгөх болон нэр дэвших эрхийг нээлттэй болгосон ч одоогийн байдлаар энэ эрхүүд бүрэн хэрэгжиж эхлээгүй байгаа аж. Саудын Араб бол эмэгтэйчүүдээр төр бариулахыг хориглосон дэлхий дээрх цорын ганц улс гэж хэлж болно. Шашин шүтлэгээсээ хамаараад эмэгтэйчүүдийн эрх, оролцоо хумигдмал байсан тус улсад тэдний эрх зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрөх хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна.

Түлхүүр үг:араб
Хуваалцах