Арабууд хууль бусаар шонхор шувуу барьж байна
Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу Баруунтүрүү орчимд Арабууд шонхор шувуу ихээр барьж байна гэсэн иргэдийн дуудлага Нийслэлийн МХЕГ-т ирсэн байна.
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу Баруунтүрүү орчимд Арабууд шонхор шувуу ихээр барьж байна гэсэн иргэдийн дуудлага Нийслэлийн МХЕГ-т ирсэн байна. Энэ дагуу шалгалт хийж хууль бусаар барьсан 61 идлэг шонхор шувууг илрүүлсэн байна.
Хэрвээ эдгээр идлэг шонхор шувууг хууль бусаар барьсан нь тогтоогдвол Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн дагуу ихээхэн хэмжээний төлбөр ногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Тодруулбал, 2012 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас нэг идлэг шонхор шувуу авлах зөвшөөрлийг 12800 ам.доллар байхаар тогтоосон байдаг. Харин албан бус эх сурвалжийн бидэнд хэлснээр идлэг шонхор шувууны зах зээлийн үнэ ханш нь 15-аас 16 сая төгрөг байдаг байна.
























