Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Арабын ертөнцийнхөн заналхийлсээр байна

Cирийн Ерөхийлөгч Б.Ассад өөрийн улс оронд нь дарамт шахалт илэрхийлээд байгаа улс орнуудад хандан ийн мэдэгджээ "АНУ тэргүүтэй Өрнөдийн зарим орнууд өөрсдийн үзэмжээр Сирийн хууль ёсны төр засгийг унагаах гэж байгаа бол санасны чинь гарз гэж хэлье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арабын ертөнцийнхөн заналхийлсээр байна
Арабын ертөнцийнхөн заналхийлсээр байна. Зураг: МҮОНРТ

Cирийн Ерөнхийлөгч Б.Ассад өөрийн улс оронд нь дарамт шахалт илэрхийлээд байгаа улс орнуудад хандан ийн мэдэгджээ "АНУ тэргүүтэй Өрнөдийн зарим орнууд өөрсдийн үзэмжээр Сирийн хууль ёсны төр засгийг унагаах гэж байгаа бол санасны чинь гарз гэж хэлье. Олон мянган жилийн түүхтэй Сирийн баатарлаг ард түмэн хэний ч өмнө толгой бөхийж үзэлгүй өдийг хүрсэн гэдгийг тэд санавал зохино. Хэрвээ тэд бидний эсрэг дайн дэгдээвэл бүрэн эрхт, тусгаар улсын төрийн тэргүүний хувьд миний бие улс орноо хамгаалан зогсох болно" гэв.


Харин түүний энэхүү мэдэгдлийг Арабын ертөнцийн зарим улс орнууд дэмжиж байна. Тэдний нэг нь Арабын ертөнцийн гол тоглогч болох Иран юм. Хамгийн сүүлд тус улсын парламентын гишүүн Али-Реза Форгани байр сууриа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ "Хэрвээ Сирид цохилт өгвөл АНУ-ын өндөр албаны хүмүүсийн хүүхэд, ялангуяа Ерөнхийлөгч Обамагийн охидыг хулгайлна. Улмаар 17:00 цагийн дараа тэдний төрөл төрөгсдөд нь дүрс бичлэгийг илгээж, бүх нийтэд үзүүлэхээр интернетэд байрлуулна. Обама тийм зовлон амсаж байж л тэр чөтгөрийн хүслээ дарах болно. Тэр Сирийн олон мянган хүүхэд багачуудыг бодохгүй байгаа бол бид ч гэсэн түүнийг охидыг хайрлахгүй" гэсэн байна. Үүнээс өмнө Ираны шашны томоохон мяндагтангууд янкууд эзэрхэг түрэмгий хэвээр байвал арабын ахан дүүс Обамаг цовдолж, АНУ-ыг тамд шатаах болно хэмээн заналхийлсээр байгаа билээ.

Түлхүүр үг:Арабын ертөнц Сири
Хуваалцах